Гимнастикийн УАШТ дүнгээ гаргав

Буянт Ухаа спортын ордонд хоёр өдөр үргэлжилсэн гимнастикийн 2013 оны УАШТ өчигдөр дүнгээ гаргалаа. Энэ тэмцээнд 15 байгууллагын 225 тамирчин 13 зэргийн ангилалад бэлтгэл сургуулилтынхаа үр дүнг шалгалаа. Тэмцээн ОХУ-ын Новосибирск хотод болох ОУТ, Казань-2013 дэлхийн оюутны зуны ХХVII Универсиад, Зүүн Азийн наадмын өмнөх томоохон сорилго боллоо. Хойд хөршийн Леннинск-Кузнецкий хотод зохион байгуулдаг ОУТ-д манай улсын гимнастикчид тогтмол оролцдог. Энэ тэмцээнээс мөнгө медаль эх орондоо авчирсан Энхтулга, Узбекистаны Ташкентэд болсон уран сайхны гимнастикийн Азийн АШТ-д өрсөлдөөд ирсэн Э.Ууганбаяр нар энэ удаагийн УАШТ-д өрсөлдлөө. Мөн гэмтлийн улмаас жил гаруйн хугацаанд тэмцээнд оролцоогүй өнжөөд байсан залуучуудын олимпийн аварга, ОУХМ Г.Эрдэнэболд анх удаа улсын аваргын өрсөлдөөний талбайд гарснаараа онцлогтой боллоо. Тэрээр хойд хөршид 14 хоног бэлтгэл хийгээд ирсэн юм.

Спортын гимнастикийн төрөлд:

Охид 1: Ц.Намуунцэцэг, Л.Бадам, Б.Анар

Охид 2: Н.Хулан, М.Мөнхжин, Б.Энхзул

Охид 3: Н.Мөнхзул, А.Болор-Эрдэнэ О.Жавзандолгор

Спорт 2: Э.Мөнхнаран, Г.Мөнхзол, Б.Энхжин, Спортын мастер Э.Батмаа, Б.Мөнхсайхан, Б.Солонго нар алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

Хөвгүүд 2: Э.Эрдэнэболд , Бо.Тэмүүлэн, Ба.Тэмүүлэн

Хөвгүүд 1: Б.Энхтүвшин, Б.баттөр, Э.Өсөхбаяр

Спорт 3: Г.Лхагва-Очир, Б.Алтангэрэл, Б.Балт

Спортын мастер: А.Энхтулга, П.Отгонбат, М.Ариунбулга нар алт, мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаалаа.

Байгууллагын дүнгээр Орхон аймгийн 14-р сургууль,

дасгалжуулагчдаар Б.Оюунтуяа, Э.Оргилмаа, М.Даваасүрэн, эрэгтэйчүүдээс Ц.Алтантөгс, Б.Оюунтуяа, Э.Баасандаш нар шилдгээр шалгарчээ.

Уран сайхны гимнастикаар Охид 1:А.Номинзул, А.Мишээл, Т.Арвинзаяа

Охид 2: Ү.Энхмаа, Б.Хүслэн, С.Номингэрэл

Охид 3: А.Анужин, Ө.Лхагвацэцэг, н.Энх-Үжин

Өсвөр 1: Б.Болорчимэг, Х.Хулан, Ц.Уянсэтгэл

Өсвөр 2: Ц.Зулзаяа, Г.Номин-Эрдэнэ, Э.Энхдалай

Өсвөр 3:С.Энхжин, Э.Ану, Ц.Энхгэрэл ө

Өсвөр: Б.Оюун-Эрдэнэ, н.Намуун, н.Ану

Спортын дэд мастер: Х.Ундрам, Э.Ариунсувд, Г.Чиваандулам

Спортын мастер: Э.Ууганбаяр, Б.Эрдэнэзаяа, С.Номин нар тэргүүллээ. Орон нутгаас Орхон, Дархан-Уул аймгийн багууд шилдэг нь байсан бол нийслэлээс 4, 57-р сургуулиуд ур чадвар сайтай байсан юм. Байгууллагаас Б.Халиун дасгалжуулагчтай СБД тэргүүлсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин