Цэргийн таеквандогийн УАШТ өндөрлөв

Цэргийн таеквондогийн УАШТ өнгөрөгч даваа, мягмар гарагт болж дүнгээ гаргалаа. Тэмцээнд хот хөдөөгийн 23 байгууллагын эрэгтэй 110, эмэгтэй 70 нийт 180 тамирчин өрсөлдлөө. Хөдөө орон нутгаас Дорнод, Сэлэнгэ, Булган, Төв, Өөврхангай, Ховд, Хөвсгөл зэрэг аймгаас баг тамирчид ирж оролцсон юм.

Энэ тэмцээнээс шалгарсан тамирчид 2013 оны 10-р сарын 14-21-нд АНУ-ын Порт Биллс хотод болох 22 дахь удаагийн цэргийн таеквондогийн ДАШТ-д өрсөлдөх эрхээ авч байгаа.

Тэмцээний жин тус бүртэргүүлсэн баг тамирчдыг танилцуулая. Эрэгтэйчүүдийн 54 кг-ийн жинд Дорнод аймгийн ЗХ-ий 327-р ангийн тамирчин Б.Мөнх-Эрдэнэ, 58 кг-д ХСИС-ийн Б.Мөнх-Эрдэнэ, 63-д ХСИС-ийн Г.Бат-Эрдэнэ, 68 кг-д Дорнод ЦГ-ийн Н.Цацрал, 74 кг-д ХСИС-ийн Э.Мөнхбуян, 80-д НХЖГ-ын Э.Сэдэд, +80 кг-д ШШГЕГ-ын Н.Энхдөл нар тэргүүлж алтан медаль хүртлээ.

Харин эмэгтэйчүүдээс 51кг-д ШШГЕГ-ын О.Даваасүрэн, 55-д ШШГЕГ-ын Н.Долгормаа, 59 кг-д БХИС-ийн У.Ханд, 64-д БХИС-ийн Ч.Ариунзаяа, +64-д НХЖГ-ын Б.Туяасайхан нар түрүүллээ. Тэгвэл болзолт тулааны төрөлд Хөтөлийн цагдаагийн тасаг 35 оноогоор 1-р байранд шалгарч удаах байруудад ХСИС-ийн 1-р баг 34 оноотой, 2-р баг нь 32 оноотой шалгарчээ.

Тэмцээний шилдэг эрэгтэй тамирчнаар Дорнод аймгийн ЦГ-ын Н.Цацрал, эмэгтэй тамирчнаар О.даваасүрэн, дасгалжуулагчаар ХСИС-ийн Г.Төрмөнх, шүүгчээр Б.Хосбаяр нар шалгарлаа. Багийн дүнгээр Г.Төрмөнх дасгалжуулагчтай ХСИС 35 оноогоор, Б.Хатанбаатар дасгалжуулагчтай НХЖГ 28 оноо, Э.Эрдэнэбат дасгалжуулагчтай ШШГЕГ 21 оноотой эхний 3 байраг эзэлжээ.

Нэмэлт мэдээллийг дуулгахад МОТ-ийн тамирчид 7-р сарын 4-9-нд Мексикт болох ДАШТ, 10-р сарын 7-9-нд Хятадын Тяньжинд болох Зүүн Азийн наадамд оролцохоор бэлтгэлээ хангаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин