Ахмадууд "Насны хишиг"-ээ хүртэнэ
УИХ-аас өнгөрсөн онд ахмадуудад “Насны хишиг” тэтгэмж хүртээхээр болж, холбогдох хуулийг баталсан. Уг хууль энэ оноос эхлэн хэрэгжсэнээр ахмадууд ирэх хоёрдугаар сард тохиох сар шинийн өмнө “Насны хишиг”-ээ хүртэх юм.
Хуульд зааснаар дээрх тэтгэмжийг 65-аас дээш насны ахмадад олгоно. Тодруулбал,65-69 настай ахмад настанд 50 мянга, 70-79 настай ахмад настанд 80 мянга, 80-89 настай ахмад настанд 150 мянга, 89-ээс дээш настай ахмадад 250 мянган төгрөгийг тус бүр олгох юм.
Тэтгэмжийг жилдээ хоёр удаа буюу сар шинэ, үндэсний их баяр наадмын өмнө тус бүр олгож байхаар заасан. 2017 оны төсөвт 21 тэрбум төгрөг суулгасан юм. Нийт 80 мянга гаруй ахмад “Насны хишиг” тэтгэмж хүртэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ