АТГ С.Баярцогтыг шалгаж эхэлжээ
УИХ-ын гишүүн асан С.Баярцогтыг АТГ-аас шалгаж эхэлжээ. Хэдийгээр энэхүү мэдээлэлд АТГ-аас ямар нэгэн тайлбар өгөхгүй байгаа боловч шалгаж эхэлсэн нь үнэн гэж өөр нэгэн баттай эх сурвалж мэдээлж байгаа юм. Түүнийг оффшор бүсэд данстай гэх асуудлаар нь шалгаж эхэлсэн бололтой.
Өнгөрсөн сарын 19-нд Ц.Туяацэцэг гэх эмэгтэй С.Баярцогтын оффшор дансанд нэг бус нэлээд их, тодруулбал 9,2 сая ам доллар байгаа тухай мэдээлэл хийж, хуулийн байгууллага түүнийг шалгахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн байдаг юм. Энэ дагуу шалгаж эхэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ