НӨАТ-ын буцаан олголтыг гуравдугаар сарын 31-нээс өмнө олгоно
2016 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлээд байгаа НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд иргэд худалдан авсан барааныхаа баримтыг ebarimt.mn системд нэвтрэн орж бүртгүүлснээр 20 хүртэлх хувийн урамшуулал авдаг, сугалаанд хамрагдах боломжийг олгосон. Энэ хүрээнд иргэд энэ оны эхний улиралд багтаан анхны буцаан олголтоо авах юм. Буцаан олголтыг гуравдугаар сарын 31-нээс өмнө зохион байгуулахаар ажиллаж байна.
ИРГЭН ТА БУЦААН ОЛГОЛТОО ХЭРХЭН АВАХ ВЭ
-Нэгдсэн систем дэхь бүртгэлийн мэдээллээ үнэн зөв эсэхийг нягтлан баталгаажуулах /Иргэд дансны дугаар бичих цонхон дээр овог, нэрээ бичих, овог нэр бичих цонхон дээр регистерийн дугаараа бичих зэргээр алдаа гаргаж байна/ Иймд та:
1.овог нэр криллээр байх,
2.регистрийн дугаарын формат зөв эсэх,
3.банкны нэр, хамтран эзэмшигчгүй өөрийн дансны дугаараа зөв оруулсан эсэхийг шалгах хэрэгтэй.
-12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хэвлэгдсэн баримтаа энэ долоо хоногийн ажлын өдөрт багтаан бүртгүүлнэ.
-Гааль татварын мэдээлэл технологийн төв 2017 оны нэгдүгээр сарын 15-нд багтаан мэдээллийг хувь хүн бүрээр гаргаж Татварын ерөнхий газрын орлогын газарт илгээнэ
-Татварын ерөнхий газар мэдээллийг хянан баталгаажуулж Сангийн яамны орлогын газарт хүргүүлнэ
-Төрийн сан ажлын 45 хоногт багтаан хувь хүний бүртгүүлж баталгаажуулсан данс руу буцаан олголтыг шилжүүлнэ.
-EBARIMT.MN ДЭХЬ БАРИМТЫН БҮРТГЭЛ ЯАГААД “УСТСАН” БЭ-
Оны өмнөхөн ebarimt.mn сайт дахь иргэдийн бүртгүүлсэн баримт устаж үгүй болсон тухай мэдээлэл цахим орчинд тархсан. Энэ талаар Гааль, татварын мэдээллийн технологийн төв Улсын төсөвт үйлдвэрийн газрын захирал Р.Отгонтулга: Он гарсны дараа 2016, 2017 он гэсэн хоёр цонхтой болно. Жишээ нь 2017 оны цонхонд 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш хэвлэгдсэн баримтууд бүртгэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр иргэд маань 2016 оны бүх баримтыг 2017 оны нэгдүгээр сарын 5-ны өдрөөс бүртгүүлж дуусах ёстой. Түүнээс хойш 2017 оны цонхонд бүртгэл хийж эхлэх болно гэлээ.
Энэ шинэчлэлийн хүрээнд тус сайтад засвар орж байгаа тул урамшууллын дүн, сугалааны дүн, бүртгэгдсэн баримтын тоо бүгд “0” заасан байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ