Гэр хорооллын шөнийн цахилгааныг үнэгүй болголоо
Засгийн газрын хуралдаанаас 2017 оны нэгдүгээр сарын 1-н буюу өнөөдрөөс гэр хорооллын өрхийн цахилгааны шөнийн тарифыг 21.00-06.00 цагт тэглэх шийдвэр гаргасан. Тодруулбал, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хүйтний улиралд гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнэ тарифын хөнгөлөлт үзүүлэх журмыг баталсан юм. Тогтоолд:
Гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт ахуйн зориулалтаар хэрэглэсэн цахилгааны үнийг 100 хувиар бууруулах
Хөнгөлөлтөд хамрагдах хугацааг оройн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл тооцох
Хөнгөлөлтөд хамрагдах айл өрхүүд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өргүй байх
Хэрэглэгч нь стандартын шаардлага хангасан баталгаажсан шөнийн тарифт электрон тоолууртай байх зэргийг зохицуулжээ.
Эрчим хүчний хөнгөлөлтөд нийслэлийн гэр хорооллын 146 мянган хэрэглэгч хамрагдах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ