НӨАТ-аас 163 мянган иргэн азтан болжээ
Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын системээс азтан болсон иргэдэд өнөөдөр батламж гардууллаа.
Өнөөдрийн байдлаар НӨАТ-аас нийт 163 мянган иргэн азтан болсон байна.
-20 мянган төгрөгийг 147 мянган азтан
-100 мянган төгрөгийг 14675
-500 мянган төгрөгийг 1547
-4 сая төгрөгийг 140
-20 сая төгрөгийг 12
-100 сая төгрөгийг хоёр азтан хожжээ.
Харин иргэдийн буцаан олголтыг хуулийн дагуу гуравдугаар сарын 31-ний дотор олгоно гэдгийг мэдээллээ. Учир нь НӨАТ-ын тухай хууль, журмын дагуу нэгдүгээр сарын 15-ны дотор буцаан олголт авах иргэдийн жагсаалтыг гаргаад ажлын 9 хоногийн дотор хянан баталгаажуулж Сангийн яаманд хүргүүлэх зэрэг хэд хэдэн шат дамжлагатай аж.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ