Эрчим хүчний хэрэглээг бууруулах чиглэлээр хувийн хэвшилтэй хамтрана

Нийслэлийн Байгаль орчны газраас өргөн хэрэглээний цахилгаан бараа импортлон борлуулагч аж ахуйн нэгжүүдтэй ажил хэргийн уулзалт зохион байгууллаа. Эрчим хүчний хэрэглээнд учирч буй ачааллыг багасгах, хэрэглэгчид оногдох төлбөрийн дарамт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоорхийсэн уг уулзалтааримпортын өргөн хэрэглээний цахилгаан бараанд эрчим хүчний хэмнэлттэй байх стандартын шаардлага тавих, худалдан авагчдын сонголтод нөлөөлөх зорилгоор эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн сонгосноор гарах эдийн засгийн үр нөлөөг сурталчилж, эрчим хүч хэмнэлтийн мэдээллийг барааны үнэ болон танилцуулгад заавал хавсаргаж байх зэрэг асуудлыг хэлэлцлээ. Түүнчлэн дотор орчны агаарын бохирдлоос хамгаалах агаар цэвэршүүлэгч болон цахилгаан бага зарцуулдаг халаагууруудыг гаалийн татвараас чөлөөлж, үнийг бууруулах боломжийг эрэлхийлэн шийдвэр гаргах түвшиний байгууллагуудад уламжлахаар шийдвэрлэв.

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор шөнийн эрчим хүчний үнийг тэглэх бодлогыг баримталж байгаа энэ үед эрчим хүч бага зарцуулдаг бүтээгдэхүүний хэрэглээг дэмжих нь чухал ач холбогдолтой бөгөөд дунд, урт хугацаанд манай улсын хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр олон улсын өмнө хүлээсэн үүргийн биелэлтийг хангах, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэхэд чухал нөлөөтэй юм.

АНУ, Австрали, Канад, Шинэ Зеланд, Япон, Тайвань болон Европын улс орнууд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг эрчим хүчний хэмнэлтийн “Energy Star” стандартыг 1992 оноос эхлэн мөрдөж байгаа. Европын холбооны улсуудад EU Energy label хөтөлбөрийг хэрэгжүүлэн угаалгын машин, хөргөгч, цахилгаанзуух, халаагч зэрэг цахилгаан их хэрэглэдэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдэд эрчим хүч зарцуулах дээд хязгаарыг тавьж өгснөөр нэг өрхийн жилийн дундаж цахилгааны төлбөрийг 465 евро хүртэл бууруулж чадсан юм гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ