Буцаан олголт авах бүртгэлийн мэдээллээ 25-ны дотор баталгаажуулаарай
Иргэн та энэ сарын 25-ны дотор Нэмэгдсэн өртгийн албан татварын 20 хүртэлх хувийн буцаан олголт авах бүртгэлийн мэдээллээ баталгаажуулаарай.
Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын тухай хуулийн дагуу албан татвар төлөгчид бүртгүүлсэн төлбөрийн баримтыг үндэслэн албан татварынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах боломжтой болсон.
Хэрэв та ebarimt.mn сайтад өөрийн бүртгэлээ зөв хийсэн бол ирэх оны эхний улиралд багтаж НӨАТ-ын буцаан олголт таны дансанд шууд орно.
Өөрөөр хэлбэл та
- хэрэглэгчийн овог, нэр,
- регистрийн дугаар,
- цахим шуудан /имэйл/-ийн хаяг,
- утасны дугаар,
- албан татварын буцаан олголтоо авах Монгол Улсад бүртгэлтэй банк, дансны дугаарыг зөв бөглөсөн бол дахин ямар нэг бичиг баримт бүрдүүлэлгүй буцаан олголтоо авах боломжтой юм.
Одоогийн байдлаар нийт 883962 иргэн ebarimt.mn сайтад бүртгэлтэй бөгөөд үүний 467719 нь бүртгэлээ баталгаажуулжээ. Өөрөөр хэлбэл нийт бүртгэлтэй иргэдийн тал хувь нь баталгаажуулж шууд дансандаа буцаан олголтоо авах боломжтой болсон байна.
Бүртгэл баталгаажуулах талаар нэмэлт мэдээллийг та ЭНД дарж авна уу.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ