Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Тавантолгойн ажлын хэсэгт үүрэг даалгавар өгчээ
Засгийн газраас байгуулсан, Таван толгойн ордыг эргэлтэд оруулах ажлын хэсэг энэ сарын 9-ндШинхуа группийнтөлөөлөлтэй уулзсан. Шиньхуа группийн зүгээс Таван толгойд хөрөнгө оруулахаа илэрхийлсэн юм.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Тавантолгойн төслийг аль болох богино хугацаанд, яаралтай хөдөлгөх, цаг алдахгүйн тулд өмнөх тендерийн ялагчидтай өмнөх гэрээний нөхцөлийг сайжруулах чиглэлээр хэлэлцээ хийж, санал солилцохыг ажлын хэсэгт үүрэг болгосон. Мөн Ерөнхий сайд ажлын хэсэгт дараах удирдамжийг өглөө хэмээн Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлэв.
1. Тавантолгойн төслийг хэрэгжүүлэгч компанийн 51-ээс доошгүй хувийг Монголын тал эзэмшиж, үүн дотроо төрийн өмчийн "Эрдэнэс-Тавантолгой"- компанийн оролцоог зохистой төвшинд хангах,
2. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах, тээвэрлэлт эрхлэх компанийн 51 хувьд Монголын тал буюу төрийн өмчит МТЗ компанийг оролцуулах,
3. Төсөл хэрэгжүүлэгчид олборлосон нүүрсээ Монгол Улсад боловсруулсны дарааэкспортолно. Үүний тулд одоо байгаа угаах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинээр баяжуулах үйлдвэр барих шаардлагатай..
4. Төслийн хэрэгжүүлэгч, оператор компаниуд, төмөр зам болон ханган нийлүүлэлт зэрэг төслийн бүх шатанд Монгол Улсын үндэсний аж ахуйн нэгжүүдийн оролцоог хамгийн боломжит дээд түвшинд хангаж оролцуулах.
Хэрэв эдгээр удирдамж бүрэн хэрэгжвэл одоогийнх шиг түүхий нүүрсийг урд хөрш рүү зөөвөрлөхгүй болох юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ