”Оюутолгой” зэсийн баяжмалын экспортоо эхлүүллээ

Оюутолгой зэсийн баяжмалын тээвэрлэлтийг энэ сарын 1-нээс эхэлж зогсоож, экспортоо хэзээ эхлүүлэх нь тодорхойгүй байсан юм.

Тэгвэл “Туркиз Хилл Ресурс” компанийн зүгээс “Оюу Толгой” зэсийн баяжмалаа БНХАУ руу тээвэрлэж эхэлсэн талаар албан ёсоор мэдэгдлээ.

“Туркиз Хилл Ресурс” ”-ээс мэдээлж буйгаар " Одоо тээвэрлэлтийг хэвийн явуулж эхэлснээр ойрын хэдэн долоо хоногийн дотор 11 дүгээр сарын түвшинд хүргэж нэмэгдүүлнэ” гэв.

Түүнчлэн экспортыг ийнхүү түр хугацаагаар зогсоосон нь “Оюу Толгой”-ийн олборлолтод нөлөөлөөгүй байна. Тус компани 2016 оны эхний 11 сарын байдлаар Гашуунсухайт боомтоор нийт 849.1 мянган тонн зэсийн баяжмал экспортолжээ. Үүнээс зөвхөн 11 дүгээр сард л гэхэд нийт тээвэрлэлтийн дүн 68 мянган тоннд болсон талаар Гашуунсухайт боомтын захиргаа мэдээлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ