Зарим хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн байна

Үндэсний статистикийн хорооноос хүнсний гол нэрийн барааны үнийг танилцууллаа. Энэ сарын 07-ны өдрийн байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 1.8 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 2.1 хувиар өсчээ.

Махны дундаж үнэ: Хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 4.1 хувь, үхрийн цул махны үнэ 1.6 хувь, ямааны ястай махны үнэ 3.2 хувиар өсч,үхрийн ястай махны үнэ 4.3хувиар буурч, адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад хонины ястай махны үнэ 6.5 хувь, үхрийн цул махны үнэ 0.6 хувь, ямааны ястай махны үнэ 2.2 хувиар өсч, үхрийн ястай махны үнэ 5.5 хувиар буурч,адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. 1 кг хонины /ястай/ мах дунджаар 4110 төгрөг, үхрийн /ястай/ мах 5270 төгрөг, үхрийн цул мах 7255 төгрөг, адууны /ястай/мах 4405 төгрөг, ямааны /ястай/мах 3430 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: Гурилын үнийг өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад савласан дээд гурилын үнэ 0.4 хувь, задгай 1-р зэргийн гурилын үнэ 2.3 хувиар буурч, савласан дээдийн дээд гурил болон савласан 2-р зэргийн гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Цагаан будааны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 0.9 хувиар өсч,өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 0.1 хувь, луувангийн үнэ 15.3 хувь, байцааны үнэ 18.5 хувиар өсч, манжингийн үнэ 2.4 хувиар буурч, сонгины үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад луувангийн үнэ 15.3 хувь, байцааны үнэ 18.8 хувиар өсч, төмсний үнэ 0.7 хувь, манжингийн үнэ 2.2 хувиар буурч, сонгины үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 2.0 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 1.6 хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 1.2 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 1.1 хувиар өсч, бусад сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 1.9 хувиар өсчээ. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ