Хуурамч бичиг баримтаар тэтгэвэр авдаг байсныг тогтоожээ

Баянзүрх дүүрэгт хуурамч бичиг баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгож 64.7 сая төгрөгийн, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байх хугацаандаа О.Батаа гэх хүний нэрээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн тэтгэвэр авснаар 7.8 сая, Нийт 85.7 сая төгрөгийн хохирлыг Нийгмийн даатгалын санд учруулсан зөрчлийг хууль хяналтын байгууллагынхан тогтоосон байна.

Мөн Говь-Алтай аймагт нийгмийн даатгалын ажилтны алдаанаас болж тэтгэвэр нь буруу тогтоогдон иргэнд 13.2 сая төгрөгийн зөрчил үүссэн байжээ. Эдгээр зөрчлийг шүүхийн шийдвэр үндэслэн барагдуулахаар ажиллаж, мөн хариуцлага алдсан хүмүүсийг нь ажлаас чөлөөлсөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ