"Бүргэдийн анчин охин" Оскарын шалгаруулалтад тэнцлээ

Монгол улсын нэр, Баян-Өлгий аймгийн зон олны аж амьдрал, ахуй соёлыг дэлхий дахинаа сурталчилж байгаа “The Eagle Huntress” буюу "Бүргэдийн анчин охин" киноны гол дүрд бүргэдчин охин Н.Айшолпан тоглосон. Түүний амьдралаас сэдэвлэсэн тус кино АНУ, Канад зэрэг олон улсад нэгэн зэрэг нээж байлаа.
Тэгвэл өчигдөр Оскарын кино наадмын баримтат киноны төрлийн эхний шалгаруулалт болсон байна. Н.Айшолпан охины тоглосон “Бүргэдийн анчин” кино шалгаруулалтад тэнцжээ. Тус шалгаруулалтанд нийт 145 бүтээл өрсөлдсөнөөс эхний шатанд 15-ыг сонгосон байна. Харин үүнээс дахин таван нэр дэвшигчийг шалгаруулж ирэх оны нэгдүгээр сарын 24-нд зарлах юм байна.
Ийнхүүхоёрдугаар сарын 26-нд болох шагнал гардуулах ёслолдоролцох эрхтэй болох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ