Оюу Толгой зэсийн баяжмалын экспортоо зогсоолоо
Туркойз Хилл Ресорсез компани энэ сарын 1-нээс эхлэн Оюу Толгойн зэсийн баяжмалын экспортыг зогсоож байгаагаа зарласан байна.
Ингэх болсон шалтгаан нь бүтээгдэхүүнээ Хятад руу гаргахад нүүрс болон зэсийн баяжмалыг хамтад нь хилийн нэг шугамаар нэвтрүүлэх шинэ зохицуулалт хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой юм байна. Үүнээс болоод тээвэрлэлтийн аюулгүй ажиллагаанд хүндрэл гарч, хилээр нэвтрэхэд удаан хугацаагаар хүлээдэг болсон байна. Нүүрс, зэсийг нэгтгэж хилээр нэвтрүүлэхэд тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааг хангахад амаргүй аж.
Тиймээс Монгол болон Хятадын хилийн удирдлагуудтай ярилцаж, үүссэн нөхцөл байдлыг тодорхой болгохоор Оюу Толгой ажиллаж байгаа аж.
Одоогоор бүтээгдэхүүн тээвэрлэлт хэр удаан зогсох нь тодорхойгүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ