Нийслэлийн удирдлагууд худалдааны танхимын гишүүдтэй уулзалт хийлээ

Нийслэлийн хөгжлийг дэмжиж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалж, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор байгуулагдсан “Улаанбаатар хотын худалдааны танхим” өнөөдөр нийт гишүүдийн уулзалтаа хийлээ. Тус танхим нь 2015 оны 3 дугаар сард нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн санаачлагаар байгуулагджээ.

Гишүүн байгууллагуудын уулзалтынэнэ удаагийн зочноорНИТХ-ын дарга Ц.Сандуй,Нийслэлийн засаг дарга бөгөөдУлаанбаатар хотын захирагч С.Батболднар уригдан оролцож, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотод хийхбүтээн байгуулалтын томоохон ажил , төсөл хөтөлбөр, бодлогын талаарнээлттэй ярилцлаа. Хотын удирдлагууд хэлэхдээМонгол Улсын хөгжлийн гарц нь Улаанбаатар хотын хөгжил гэдгийг онцлоод, энэ хөгжлийг түргэтгэх, шинэ шатанд гаргахадхувийн хэвшлийн байгууллагуудын дэмжлэг их.Өөрөөр хэлбэл хөгжлийнзүтгэх хүч, хөдөлгүүргэж үзэж байна гэдгээ уулзалтын эхэнд тодотголоо. Ирэх 4 жилд хувийн хэвшлийнхнийгбүхий л талаар дэмжиж, хууль эрхзүйн орчин сайжруулах, хөрөнгө оруулалт татах, бүтээн байгуулалт өрнүүлэх, худалдаа үйлчилгээнийсалбарыг шинэ шатанд гаргах, шинэ техник технологи нэвтрүүлэх,эдийн засгааөөд татахадхамтарч ажиллахад хот үргэлж нээлттэй бодлогоор ажиллана гэдгийгхэлсэн юм.

НИТХ-ын дарга Ц.Сандуй “Өнөөдөр бид Улаанбаатар хотын хөгжил,менежментийг шинэ шатанд гаргах шаардлагатай гэж үзэж байна. Хот хөгжих эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Энэ 4 жилд НИТХ хотын эрх зүйн байдлыг шинэ шатанд гаргахад голчлон анхаарах болно. Агаар, усны бохирдол, замын түгжрэл, инженерийн шугам сүлжээний хоцрогдол, ядуурал зэрэг олон асуудал Улаанбаатар хотод тулгамдсан. Үүнийг багтаасан мөрийн хөтөлбөрийг Засаг дарга батлуулсан. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бизнес эрхлэгчид, ялангуяа Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа та бүхэн илүү их санаачлагатайоролцох хэрэгтэй гэж бодож байна. Нийслэлийн хөгжлийг хотын хөрөнгө оруулалт зэрэг хязгаарлагдмал нөөц бололцоонд тулгуурлахаас илүү хувийн хэвшлийнхний боловсруулсан төсөл хөтөлбөрт, төлөвлөлтөд тулгуурлах хэрэгтэй. Тиймээс бид бизнес эрхлэгчдийн санаачлага, үйл ажиллагааг дэмжиж ажиллах болно” гэлээ.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд худалдааны танхимын гишүүдэд Улаанбаатарт хэрэгжиж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдийг танилцууллаа. Тэрээр Улаанбаатар хотын хөгжлийн төлөө нийслэлийн удирдлагууд хувийн хэвшлээ дэмжиж, нягт хамтран ажиллахаа хэлсэн. Аж ахуйн нэгжүүдийн ажиллах, үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж нөхцлийг бүрдүүлэхэд хот анхаарна. Хэрвээ бизнесийн боломж, үйл ажиллагааг хязгаарласан зүйл байвал хотын удирдлага санал, хүсэлтийг хүлээн авахад үргэлж нээлттэй гэдгийг мөн хэлсэн юм.

Улаанбаатар хотын худалдааны танхим өнөөдрийн байдлаар 90 гаруй гишүүнтэй. Гишүүн байгууллагуудын зүгээс нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах , авто замын бүтээн байгуулалтыг өндөр технологиорхийх,гэр хорооллын өрх айлыг орон сууцаар хангах замаар арилжааны банк,бизнесийнхэнтэй хамтарч ажиллах, нийтийн тээвэрт шинэ стандарт нэвтрүүлэх зэрэг төсөл хөтөлбөрөөч хотын удирдлагуудад танилцууллаа. Тэд ажилгүйдэл, ядуурал, утаа, түгжрэл зэрэг нийслэлийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хотын удирдлагуудтай нэг баг болон хамтран ажиллахад бэлэн гэдгээ хэлсэн юм . “Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” гэдэг үгийг уриалоозон, ярианы сэдэвболгохбиш бодит ажил болгон хэрэгжүүлэх цаг болсоныг Улаанбаатар хотын худалдааны танхимын уулзалтанд ирсэнбизнесийн төлөөлөгчид онцолж байна.Хамтдаа томоохон төсөл хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж, бизнесийг хааж, боох захирамжаас илүүтэй дэмжсэн шийдвэрүүд гаргаж,хотын эдийн засгаабэхжүүлж,хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх талаар нээлттэй ярилцлаа. Сар бүртөр хувийн хэвшлийн хамтын ажиллагааныуулзалтыг хийж, тодорхой санал санаачлага, төсөл хөтөлбөрийн талаар хөндөн ярилцаж, асуудлаа шийдэж, дүгнэж байхаар тохирлоо. Монгол Улсад бүртгэлтэй135 мянган аж ахуй нэгж байдгийн77 мянга нь тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Үүний63.8 хувь нь Улаанбаатар хотод данстай. Татвар төлөлт,ажлын байр хангах, шинэтехнологи нэвтрүүлэх талаарааулсдаатэргүүлэгч компаниудбайдаг гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ