100 сая төгрөгийн хоёр азтан тодорлоо
НӨАТ-ын урамшуулалт системийн сугалааны ээлжит тохирол өчигдөр явагдаж 100 сая төгрөгийн хоёр, нийт 6234 азтан тодорсон байна. Харин супер азтан болох 300 сая төгрөгийн азтан тодорсонгүй.
Шинэ журмын дагуу сугалааны хонжвор таарч урамшуулал авах эрхтэй сугалаанд оролцогч нь тохирол явагдсанаас хойш 90 хоногийн хугацаанд урамшууллаа авах эрхтэй бөгөөд уг хугацаа өнгөрсөн бол тухайн этгээдийг сугалааны урамшууллаас татгалзсанд тооцох юм. Хүсэлтээ баталгаажуулсан азтаны сугалааны тохирлыг хэрэглэгчийн хэсэгт бүртгүүлж, баталгаажуулсан дансны дугаараар хүсэлт гаргаснаас хойш ажлын 20 хоногийн дотор олгох юм байна.
Үндсэн сугалааны тохирол:
Орон даяар тодорсон сугалааны мэдээлэл:
Супер сугалааны тохирол:
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ