Өрхийн дундаж орлого буурчээ
Өрхийн нийгэм, эдийн засгийн 2016 оны 3 дугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 853.3 мянган төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 84 мянган төгрөгөөр буюу 9 хувиар буурсан үзүүлэлт юм. Үүнд цалин хөлсний орлого 28 мянган төгрөгөөр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 37.7 мянган төгрөгөөр буурсан нь голлох үзүүлэлт болжээ.
Дээрх судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 926.2 мянган төгрөг байна.
Энэ оны 3 дугаар улиралд өрхийг мөнгөн орлого, зарлагаар бүлэглэн авч үзвэл:
300 мянган төгрөгөөс доош орлоготой өрх – 124 мянга
300-500 мянган төгрөгийн орлоготой өрх- 153.3 мянга
500-900 мянган төгрөгийн орлогото өрх- 273 мянга
Үүнээс дээш орлоготой өрх- 31.9 мянга байна.
2015 оны энэ үетэй харьцуулахад манай улсад 500 мянган төгрөгөөс доош орлоготой өрхийн тоо 33 мянгаар нэмэгдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ