Банкуудын саналыг 100 хувь биелүүлэв

Монголбанк валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Банкууд 2421.00-2460.01 төгрөгийн ханшаар 20.0 сая ам.доллар, 352.20-359.30 төгрөгийн ханшаар 56.5 сая юань худалдан авах санал тус тус ирүүлжээ. Энэ дагуу Монголбанк 2421.00 төгрөгийн хаалтын ханштайгаар ам.долларын саналыг, 352.20 төгрөгийн хаалтын ханштайгаар юанийн саналыг тус тус 100 хувь биелүүлсэн байна. Харин своп, форвард арилжааны хувьд банкууд дуудлага худалдаанд своп хэлцлийн санал ирүүлээгүй байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ