Ам.доллар 2600 төгрөг давлаа
Монголбанкны өчигдрийн зарласан ханшаар 2453 төгрөг 39 мөнгөтэй тэнцэж байгаа бол өнөөдрийн 09:45 цагийн үед “Найман шарга” валют арилжааны төвднэг ам.долларыг 2590 төгрөгөөр худалдан авч, 2610 төгрөгөөр арилжиж байна. Өчигдөр оройн хаалтын ханш худалдан авалт 2560 төгрөг, зарах ханш 2600 төгрөг байв.
Харин арилжааны банкууд ам.долларыг 2448-2450 төгрөгөөр худалдан авч, 2484-2520 төгрөгөөр зарж байна.
Монголбанкнаас өчигдөр валютын дуудлага худалдаа зохион байгуулах байсан ч энэ удаад оролцоогүй байна. Банкууд 2425.00-2481.55 төгрөгийн ханшаар 71.2 сая ам.доллар, 356.50-362.61 төгрөгийн ханшаар 123.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн байжээ. | |
Мөн банкууд 4.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк ирүүлсэн саналыг биелүүлээгүй байна. |
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ