Олон улсын симпозиум боллоо

МУИС-ийн Хууль зүйн сургуулиас санаачлан Улсын Их Хурлын Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын Хуульчдын холбоо, Ханнс Зайделийн сантай хамтран “Монгол Улсын хувийн эрх зүйн тулгамдсан асуудал: Иргэний болон худалдааны хууль тогтоомжийн олон улсын жишиг” сэдэвт олон улсын симпозиумыг Төрийн ордонд зохион байгууллаа.

Уг симпозиумын хүрээнд Монгол Улсын Иргэний хуультай холбогдсон эдийн засаг, бизнесийн хүрээний эрх зүйн зохицуулалтын тулгамдаж буй асуудлыг хувийн эрх зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд хөндөж, худалдааны төрөлжсөн хуулийн талаар хэлэлцэв.

Тус олон улсын симпозиум нь “Эдийн засгийн эрх зүйн зохицуулалт: Хувийн эрх зүйн онол ба кодификаци” сэдвээр үндсэн хуралдаан, “Иргэний эрх зүйн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”, “Худалдааны эрх зүй, цаашдын чиг хандлага”, “Гадаад орнуудын иргэний болон хувийн эрх зүйн зохицуулалт” сэдвүүдээр салбар хуралдаан хийсэн бөгөөд Япон, ХБНГУ, БНСУ-ын төлөөлөгчид урилгаар оролцож өөрийн улсын иргэний болон худалдааны хууль тогтоомжийн онцлог, хувийн эрх зүйн хууль тогтоомжийн уялдаа холбоо, тулгарч буй бэрхшээлийн талаар санал бодлоо солилцлоо.

Мөн симпозиумаар хэлэлцсэн асуудлаар хууль тогтоогчид, бодлого боловсруулагч ба хэрэгжүүлэгчид, судлаачдад хандан бодлогын зөвлөмж гаргав гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ