Цэргийн таеквондогийн УАШТ эхэллээ
Цэргийн таеквондогийн УАШТ өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн тэмцээнээс шалгарсан тамирчид ирэх 10 сард АНУ-д болох ДАШТ-д өрсөлдөх эрхээ авах юм.
Монголын цэргийн таеквондогийн холбоо 2005 онд үүсгэн байгуулсан. Энэ жил 3 дахь удаагаа цэргийн таеквондогийн УАШТ-ийг зохион байгуулж байна.
Тэмцээнээс ДАШТ-д эх орноо төлөөлөн өрсөлдөх шилгүүдийг тодруулах гол зорилготой. Цэргийн таеквондогийн УАШТ-д хот хөдөө орон нутгийн 23 байгууллагын 180 тамирчин өрсөлдөж байна.
Эрэгтэй тамирчид 7 жинд, эмэгтэй тамирчид 5 жинд улсын аваргын алтан медалийн төлөө хурд хүчээ сорих болно. СТО-ны А зааланд өнөөдөр нээлтээ хийсэн энэ тэмцээн 6-р сарын 11-ний өдөр өндөрлөж нэгдсэн дүнгээ гаргана.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ