"Эрдэнэт" үйлдвэрийн ТУЗ-ийн даргаар Д.Ганболд томилогджээ
"Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн өчигдөр мэдээлэл хийх үеэрээ тус үйлдвэрийн ТУЗ-ийн даргаар Д.Ганболд томилогдсон тухай мэдээлэв.
Даваадоржийн Ганболд нь Москвагийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн. МУИС-д багшилж байгаад дахин Москвад аспирантурт суралцжээ. 1990 онд Ардын их хурлын депутат, Улсын бага хурлын гишүүнээр сонгогдсон. 1990 онд Д.Бямбасүрэнгийн толгойлж байсан эвслийн Засгийн газрын Тэргүүн шадар сайдаар ажиллаж байв. Энэ үед цэнхэр, ягаан тасалбар тарааж, өмч хувьчлалыг эхлүүлсэн. 1992-2000 онд Улсын их хурлын гишүүнээр ажиллаж байв. Харин 2004-2008 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төмөр замын хэрэг эрхлэх хорооны дарга болсон ажлын туршлагатай.
Тэрээр "Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал, "Эрдэнэс Монгол" компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсанбөгөөдсарын өмнө тус ажлаасаа чөлөөлөгдсөн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ