502-оос доош оноотой бол хүүхдийн мөнгө авна

УИХ-аасхүүхдийн мөнгийгнийт хүүхдүүдийн 60 хувьд буюу зорилтот бүлгийн хүүхдүүдэд олгохоор шийдвэрлэсэн. Харин үлдсэн хүүхдүүдийн мөнгийг хадгаламж хэлбэрээр байршуулан 2019 онд өгөх юм. Зорилтот бүлгийг тодорхойлохдоо өрхийн амьжиргааны төвшингөөр бус судалгааны дүнгээр тооцжээ. Ингэхдээ хүүхдийн мөнгө авдаг бүх өрхүүдийн хэмжээнд судалгаа явуулж өрх бүрийг 1000 хүртэлх оноогоор дүгнэсэн аж. Үүнээс 502-оос доош оноотой өрхийн хүүхдүүдэд хүүхдийн мөнгийг бэлнээр олгохоор болсон байна. Иргэд хороо, дүүргийн нийгмийн халамжийн ажилтнуудаас энэ талаар тодруулах боломжтой.

Энэ дагуу Сангийн яамнаас зорилтот бүлгийн хүүхдийн мөнгийг өчигдөр шилжүүлжээ. Өөрөөр хэлбэл 7, 8, 9 дүгээр сарын мөнгийг бэлнээр олгохоор санхүүжилт хийгдсэн байна.

Тэгэхээр өнөөдрөөс хүүхдийн мөнгийг олгож эхлэх бөгөөд 502-оос доош оноо бүхий айл өрхийн 660 мянган хүүхэд сар тутам бэлнээр 20 мянган төгрөгөө авах боломжтой болжээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ