“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах асуудлаар Вашингтоныг зорьж байна
Вашингтон хотод аравдугаар сарын 7-9-ний өдрүүдэд Олон улсын валютын сан /ОУВС/, Дэлхийн банкны 2016 оны жилийн уулзалт болно. Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан ОУВС-ийн гүйцэтгэх захирал Фурусава, гүйцэтгэх захирал Б.Стэрланд, Ази, Номхон далайн газрын дарга Сэссир Ри болонДэлхийн банкны дэд ерөнхийлөгч Кваква, гүйцэтгэх захирал Хенам Чой нартай уулзалт хийж, Монгол Улс “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ тавьж, тавигдах нөхцлүүдийн талаархарилцан зөвшилцөхөөр болжээ. Монгол банкны ерөнхийлөгч уг уулзалтад оролцохоор өнөөдөр Вашингтон хотыг зорьж байгаа юм байна.
Монгол улс олон улсын валютын сангийн "Стэнд бай" хөтөлбөрт хамрагдах нь тодорхой болсон. Уг хөтөлбөрт хамрагдсанаар зогсолтгүй өсөж байгаа валютын ханшийг богино хугацаанд тогтворжуулж, эдийн засагт дутагдаж байгаа цусны эргэлтийг сайжруулах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ