100 м.кв болговол ипотекийн зээлийг санхүүжүүлэх боломжгүй гэв
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ипотекийн зээлд хамрагдах байрны талбайн хэмжээг нэмж 100 м.кв болгох боломжтой гэж мэдэгдсэний дагуу Барилга хот байгуулалтын яамнаас 100 м.кв хүртэлх талбайн хэмжээтэй байруудыг ипотекийн зээлд хамруулах асуудлыг тусгаж Засгийн газарт өргөн барьсан.
Харин Төв банк энэ асуудлыг боломжгүй гэж үзжээ. Энэ талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа хэлэхдээ “Монголбанкнаас ипотекийн зээлийн олголтыг эхлүүлэх гэхээр нэг асуудал үүсээд байна. Тэр нь, барилга хот байгуулалтын ипотекийн зээлийн журмыг өөрчлөх шийдвэрийн төслийг боловсруулахдаа 100 м.кв хүртэлх талбайн хэмжээтэй байруудыг ипотекийн зээлэнд хамруулах асуудлыг тусгаж өгсөн. Үүн дээр Монголбанк хуучин журам дахь 80 м.кв хүртэлх талбайгаа 100 м.кв болгож нэмэгдүүлж, зээлийнхээ журмыг сулруулах юм бол санхүүжүүлэх боломжгүй гэсэн хариулт өгсөн байгаа” гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ