Волейболын насанд хүрэгчдийн УАШТ өндөрлөв
Волейболын энэ жилийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний медалийн төлөөх тоглолтууд Спортын төв ордонд явагдаж дууслаа.
Тус тэмцээнд эрэгтэй 19, эмэгтэй зургаан баг оролцсон юм.
Эмэгтэйчүүдийн аваргын төлөө "Мөнхтийн", "Хилчин” спорт хороо шалгарч байсан бөгөөд 3:2-ын харьцаагаар "Мөнхтийн" баг учраагаа буулгаснаар Улсын аваргын алтан медаль хүртлээ.
Харин хүрэл медалийн төлөө Нийслэлийн боловсролын газар, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын багууд тоглоход 3:1-ийн харьцаагаар Нийслэлийн боловсролын газрын баг ялалт байгуулжээ.
Эрэгтэйчүүдээс алтан медалийг Орхон аймгийн волейболын холбоо хүртсэн бол "Аврагч" спорт хороо, "Ланд Бриж" багууд мөнгө, хүрэл медалийг хүртэв.
Xолбогч: Эм-Б.Болор ("Мөнхтийн), Эр-У.Эрдэнэ-Очир (Орхон аймгийн волейболын холбоо)
Давуулагч: Эм-Я.Энхмаа (Нийслэлийн боловсролын газар), Эр-Х.Шинэбаяр ("Ланд Бриж")
Хамгаалагч: Эм-Н.Нандин-Эрдэнэ ("Хилчин" спорт хороо), Эр-У.Одгэрэл (Орхон аймгийн волейболын холбоо)
Довтлогч: Эм-ОУХМ Л.Нарантуяа ("Хилчин" спорт хороо), Эр-Б.Бямбабаяр (Орхон аймгийн волейболын холбоо)
Тэгш тоглогч: Эм-Л.Солонгo ("Мөнхтийн"), Эр-Б.Түвшинбат ("Аврагч" спорт хороо)
Дасгалжуулагч: С.Цолмон ("Мөнхтийн") тус тус шалгарлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ