УИХ-ын гишүүн О.Баасанхүү Сангийн сайдад хүсэлт хүргүүлэв

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн сонгогдсон тойрог болох Орхон аймагт үерийн далан барих тухай хүсэлтийг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд хүргүүлжээ.

Тэрбээр уг саналдаа "2016 онд Орхон аймагт үерийн гамшгийн улмаас эрдэнэт хүний амь нас эрсэдсэн харамсалтай тохиолдол олонтоо гарсан. Тиймээс улсын төсвийн хөрөнгөөр2017 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад "Хотын үерийн далан"-г барих зайлшгүй шаардлагатай байгаа.Иймээс уг асуудлыг судалж, дэмжиж ажиллахыг хүсье" хэмээжээ.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ