"Монгол брэндийг БНХАУ-ын зах зээлд" арга хэмжээнд урьж байна

Монгол брэнд нь Монголдоо үйлдвэрлэгч, бүтээгч жижиг, дунд бизнес эрхлэгчдээс эхлэн том бүтээн байгуулагч хүртэл баялаг бүтээж буй аж ахуйн нэгжүүдийн брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулан сурталчлах, олон улсын зах зээлд гаргах зорилготой юм.

Төслийн зорилгын хүрээнд БНХАУ-ын Эрээн хотын их дэлгүүр ХХК, болон Монгол улсаас Монгол брэнд холбоо ТББ талуудын албан ёсны хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжих бөгөөд үндэсний үйлдвэрлэгчдийн шилмэл брэндүүдийг БНХАУ-ын зах зээлд гаргах, худалдааны томоохон сүлжээг үүсгэхээр зорин ажиллаж байна.Эхний ээлжинд Монголын брэнд бүтээгдэхүүнүүд нь БНХАУ-ын Эрээн хотын чөлөөт бүсээр дамжин зах зээлд татваргүй нэвтэрч, Эрээн хотын Их дэлгүүрээр худалдаалагдана.

Тус төсөлтэй нэгдэн хамтран ажиллах, бараа бүтээгдэхүүнээ борлуулах сонирхолтой аж ахуй нэгж, иргэд, олон нийтэд мэдээлэл өгөх уулзалтыг 2016 оны 09 дугаар сарын 23-ны 18:00 цагт МТҮП-ын 211 тоот хурлын зааланд зохион байгуулна.

Мэдээлэл өгөх арга хэмжээний оролцооны хураамж 20,000 төгрөг ба оролцох хүсэлтэй албан байгууллага, хувь хүнхураамж төлж, доорхи линкээр орж анкет бөглөснөөр таны бүртгэл баталгаажна. Оролцооны хураамжид хоол, цэвэр ус багтсан болно.

Хүлээн авах банк
Голомт банк: Монгол брэнд холбоо ТББ
Дансны дугаар: 1175107578

https://docs.google.com/forms/d/1KX9O3dhFzSeLDWVxEvbW_QYSGuSfQjl75vz-vPTFzs0/edit?c=0&w=1

Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи утсаар холбогдон лавлаж болно.

Мэдээлэл авах утасны дугаар 9910-2331, 8809-5230,8844-1516

www.mongolbrand.mn
info @mongolbrand.mn
facebook.com/mongolbrand.mn
twitter.com/mongolbrand.mn
youtube.com/mongolbrand.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ