НӨАТ-ын сугалаат урамшуулал үргэлжилнэ
УИХ-аас баталсан НӨАТ-ын тухай хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжих болсноор иргэд НӨАТ-ын хоёр хувийн урамшуулал авах, бараа, ажил үйлчилгээ авсан баримтаараа сар бүр тодруулдаг азтаны сугалаанд оролцдог болсон. Гэтэл энэхүү урамшуулалт үйл ажиллагааг зогсоох нь гэсэн яриа гараад байсан ч албаныхан үгүйсгэлээ. Одоогоор 40 мянга орчим ААН-үүд баримт олгодог электрон кассын машинтай болсон аж. Цаашид томоохон зах, худалдааны төвлөрсөн төвүүдэд электрон кассын машиныг нэвтрүүлэх ажил хийхээр төлөвлөжээ. Электрон систем нь тухайн ААН-ийн татвар төлөлтийг илүү ил тод болгоход чиглэсэн учраас татвараа нуух зэрэг асуудлыг бууруулах ач холбогдолтой юм. Гэвч энэ дашрамд дуулгахад, өнөөдрийн байдлаар сугалаанд оролцох босго тавиагүйгээс НӨАТ-ын урамшуулал олгох төслийг зохион байгуулан ажиллаж байгаа Р.Отгонтулгын багийнхны ашиглаж программыг буруугаар ашиглахгүй гэх баталгаа үгүй аж. Учир нь нэг хүн 30 гаруй удаа азтан болсон асуудлыг Р.Отгонтулга хуульд нийцэж байгаа гэж тайлбарласан байна. Түүнчлэн “Мэдээллийн технологийн төв”-ийн ажилтан нь сугалаанд олон удаа хожсоныг тогтоосон гэх мэдээлэл ч мэдээллийн хэрэгслүүдээр явж байгаа юм. Ямартай ч энэ талын асуудлыг цэгцэлж, хяналтыг чангатгах цаг нь болжээ гэдгийг холбогдох албаныхан анхаарах биз ээ. Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ