Чех, Дарханы Бизнес эрхлэгчдийн уулзалт боллоо

Бүгд Найрамдах Чех Улс болон Дархан-Уул аймгийн биенес эрхлэгчдийн хамтарсан “Бизнес уулзалт” өчигдөр боллоо. Тус уулзалт 2010, 2012 онуудад зохион байгуулагдаж байсан бөгөөд энэ удаа хоёр улсын бизнес эрхлэгчид нүүр тулан уулзаж, төсөл хөтөлбөрөө дэлгэрэнгүй танилцуулж буйгаараа онцлогтой.

Уулзалтанд БНЧУ-ын Гадаад хэргийн яамны дэд сайд Милослав Стасек /Miloslav Stasek/ тэргүүтэй Чех улсын 20 гаруй бизнес эрхлэгчид хүрэлцэн ирсэн бол манай талаас Дархан-Уул, Орхон, Булган аймгийн нийт 70 гаруй бизнес эрхлэгчид оролцсон юм.

Энэ үеэр аймгийн Засаг дарга С.Насанбат тэртээх1961 онд Бурхантын хөндийдДархан хэмээх их айлын суурь тавигдан хөгжин дэвшихэд БНЧУ-ын дэмжлэг асар их байсныг онцлоод хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл, байгаль хамгаалал, барилга, уул уурхайн салбарт түлхүү хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Дархан хот нь ашигт малтмалын баялаг ихтэй учир үүсч хөгжсөн цагаасаа аж үйлдвэрийг хөгжүүлэх бодлогыг баримталж ирсэн. Тийм ч учраас анх Чех Улсын хөрөнгө оруулалтаар байгуулагдаж байсан Цементний үйлдвэрийг хамтран хөгжүүлэх, Нүүрсийг коксжуулах үйлдвэр байгуулахзэрэг томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх тухай хэлэлцлээ. Түүнчлэн 2014 оноос БНЧУ-ын буцалтгүй тусламжаар Шарын гол суманд хэрэгжиж буй “Ойн санг эрүүлжүүлэх, нөхөн сэргээх” төслийн хугацааг уртасгах, өргөжүүлэх боломжийг хоёр тал эрэлхийлж байгаа юм.

“Бизнес уулзалт”-ын үеэр БНЧУ-ын Оломоуц мужийн Худалдааны танхим, Дархан-Уул аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимууд ньхамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэсэн юм. Тус санамж бичиг нь хоёр улсын бизнес эрхлэгчдийг хамтран ажиллах боломжоор хангах, харилцан мэдээлэл солилцох, салбар бүрд туршлага судлахад ихээхэн ач холбогдолтойг Аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга С.Мэндхүү ярьж байлаа.

Ийнхүү гуравдахь удаагаа Дархан-Уул аймагт зохион байгуулагдсан Чех улс болонДархан-Уул аймгийн бизнес эрхлэгчдийн уулзалт цаашид хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлсэн, бизнес эрхлэгчдэд томоохон боломжуудыг олгосон ач холбогдол өндөртэй уулзалт боллоо гэдгийг талууд онцолж байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ