Монголбанк 77.0 сая ам.доллар нийлүүлжээ
Өнөөдөр спот арилжаагаар банкууд 2228.56-2241.21 төгрөгийн ханшаар 17.9 сая ам.доллар худалдан авах, 333.17-335.06 төгрөгийн ханшаар 43.5 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаагаар саналуудыг биелүүлээгүй аж. Харин своп, форвард арилжаагаар банкууд 112.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк төгрөгийн своп хэлцлээр 77.0 сая ам.долларыг валютын захад нийлүүлжээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ