Ц.Даваацэрэн: Оросын тал эзэмшлийн 49 хувиа хуулийн дагуу арилжсанаа мэдэгдсэн
"Эрдэнэт" үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Оросын тал "Эрдэнэт' үйлдвэрийн еөрийн эзэмшдэг 49 хувийг зарж, манай талаас 'Худалдаа хөгжлийн банк" авсан гэсэн мэдээлэл сонгуулийн өмнө Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа мэдээлсэн. Сонгуулийн дараа энэ асуудлыг шалгана гэж байсан. Энэ асуудал юу болсон бэ?
-"Эрдэнэт" үйлдвэрийн Оросын талын эзэмшдэг 49 хувийг арилжаалах асуудал хуулийн дагуу хийгдсэн гэж Оросын талаас албан ёсоор мэдэгдсэн. Харин Монголын талаас энэ үйл ажиллагаа хуулийн дагуу явсан уу гэдгийг УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг шалгаж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг УИХ-ын төвшинд ярих байх. Ер нь Монгол, Орос улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр талууд өөрсдийн эзэмшиж байгаа хувийг зарах тохиолдолд хамгийн түрүүнд нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасан. Гэрээний дагуу ОХУ-аас өнгөрсөн зургадугаар сард тэдний эзэмшдэг 49 хувийг худалдаж авах санал ирсэн гэсэн. Тухайн үед манай Засгийн газар хариу өгч, энэ гэрээ хэлэлцээр хийгдсэн гэж Оросын талаас албан ёсоор мэдэгдсэн. Миний хувьд гүйцэтгэх захирал учраас хувьцаатай холбоотой нарийн ширийн асуудлыг сайн мэдэхгүй байна. Ер нь энэ асуудлыг шалгаад УИХ дээр тайлан тавих байх.
-"Эрдэнэт" үйлдвэр ганц Орхон аймгийг гэлтгүй Монгол Улсыг тэжээдэг томоохон үйлдвэр. Оросын тал өөрийн эзэмшдэг 49 хувийг зарснаар үйл ажиллагаа доголдох, олборлот багасах, цомхотгол хийх гэх мэт бүтцийн болон үйлдвэрлэлийн өөрчлөлтүүд гарах уу?
-Тийм зүйл байхгүй. Хувьцаа эзэмшигч Орос хүн байна уу, Монгол хүн байна уу бидэнд хамаагүй. Бид бол үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа хариуцаж байгаа гүйцэтгэх удирдлагууд. Тиймээс 49 хувийг Орос эзэмшиж байвал бид ингэж ажиллана, Монгол хүн эзэмшвэл ингэж ажиллана гэсэн бодлого байж болохгүй шүү дээ. "Эрдэнэт" үйлдвэр өмнөө тавьсан зорилгоо биелүүлээд, ажилчдынхаа цалин, улсад өгдөг татвараа цагт нь төлөөд, төлөвлөгөөгөө биелүүлээд ажиллаж байх ёстой. Үндсэндээ хувьцаа эзэмшигчдийн асуудал бидэнд хамаагүй. Ер нь хувьцаа борлуулах, бонд босгох эдийн засгийн олон аргууд байдаг. Энэ чиглэл рүүгээ явах байх гэж бодож байна. "Эрдэнэт" үйлдвэр 30-аад жилийн нөөцтэй. 30 жилийн нөөцтэй гэж байгаа ч техник технологийн бодлогыг зөв хэрэгжүүлэхгүй бол 30 жил ажиллаа ч уу, үгүй ч үү. Тиймээс зөв төлөвлөж, эдийн засгаа харах ёстой. Одоо 37 жил ажиллачихсан үйлдвэрийн хувьд техник технологи үндсэндээ хуучирчихсан.
Доорх байгууламжууд ч хуучирч, элэгдлээ. Тиймээс цаашдаа шат дараатайгаар хөрөнгө оруулалт хийх, техник технологиудаа шинэчлэх зайлшгүй шаардлага байна.
-Сүүлийн жилүүдэд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр зогсолтгүй уналаа. Зэсийн үнэ ч хамгийн доод хэмжээндээ хүрсэн талаар салбарынхан хэлдэг. Яг одоогийн байдлаар 'Эрдэнэт’ үйлдвэрийн үйл ажиллагаа хэрхэн явж байна вэ. Бүтээгдэхүүний үнийн уналт хэрхэн нөлөөлсөн 6э?
-2014 оноос хойш дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ уналаа. Гэхдээ энэ хүнд байдлыг бид хэмнэлтийн бодлогын хүчээр давж байна. 2016 оны эхний хагас жилийн байдлаар зэсийн үнэ хамгийн доод төвшинд хүрсэн. 2016 оны нэг, хоёрдугаар сард 4800 ам.доллар болтлоо унасан. Энэ үе бид хэмнэлтийн бодлогоор ажиллаж, эхний хагас жилийн байдлаар 30 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Одоо ч гэсэн байдал сайжраагүй байна. 2016 оны дөрөв, 2017 оны нэгдүгээр улиралд зэсийн үнэ унах магадлалтай гэсэн мэдээллийг судалгааны байгууллагууд өгч байна. Хэмнэлтийн бодлого гэхээр цомхотгол хийж, ажилчдынхаа цалинг хасаагүй. Харин боломжтой хэмнэж болох зардлуудаа багасгасан. Манайх 6000 орчим ажилтантай. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд хэмнэлтийн бодлого баримтлахдаа цомхотгол хийхгүй, ажилчдынхаа цалинг бууруулахгүй гэдэг үндсэн зорилт дор хэмнэлтийн бодлогоо хэрэгжүүлж байгаа. Гурван жилийн өмнө намайг ажил явч байхад нэг тонн цэвэр зэсийг үйлдвэрлэх ханш нь 6600 ам.доллар байсан бол өнөөдөр 4023 ам.доллар болж буурсан. Ннэг тонн цэвэр зэс боловсруулах өртгийг 2670 ам.доллароор буулгана гэдэг уйгагүй хөдөлмөр, том амжилт юм.
-Цаашдаа эдийн засаг бүр хэндэрнэ гэдгийг Засгийн газар ч, эдийн засагчид ч хэлж байгаа. Төсвийн орлогын дийлэнх хувийг дангаараа бүрдүүлдэг 'Эрдэнэт" үйлдвэр эдийн засгийн хүнд үед үйл ажиллагаа нь хэвийн ажиллаж чадах уу?
-Хямарлын эсрэг хэрэгжүүлэх төлөвлөгөө гэж бий. Энэ төлөвлөгөөнийхөө дагуу л ажиллана. Зэсийн үнэ доошоо буух тусам бүсээ чангалах бодлого явуулж байгаа. Гэхдээ л бид цомхотгол хийхгүй, ажилчдынхаа цалинг бууруулахгүй бодлого барина.
-Засгийн газар хэмнэлтийн горимоор ажиллах үүднээс төрийн өмчит компаниудын удирдлагуудын цалинг бууруулах шийдвэр гарсан. 'Эрдэнэт" үйлдвэрийн дарга нарын цалинг ч бууруулна гэсэн үг. Үүнийг хэрхэн хүлээж авч байна вэ?
-Би өөрөө өөртөө цалин тогтоож авдаггүй. Миний цалин хөлсийг "Эрдэнэт" үйлдвэрийн Удирдах зөвлөлөөс тогтоодог. Түүнээс би өөртөө дураараа цалин тогтоогоод, удирдлагуудаа өндөр цалин өгнө гэсэн асуудал байхгүй.
-"Эрдэнэт" үйлдвэрийн ТУЗ хэдэн хүний бүрэлдэхүүнтэй, хэдий хэмжээний цалинтай вэ?
-Төлөөлөн удирдах зөвлөл одоогоор байгуулагдаагүй байна. Өмнө нь яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар томилогддог байсан учраас Төрийн нарийн бичгийн дарга нарын томилгоог хүлээж байгаа болов уу.
-Дөрвөн жилийн сонгуулийн циклээр монголчуудын амьдрал өрнөж өөрчлөгдөж байна гэж олон хүн шүүмжилдэг. Уул уурхайн салбарт улстөрийн тогтворгүй байдал, төрийн залгамж чанаргүй байдал хэрхэн нөлөөлж байна вэ?
-Уул уурхайн салбар улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн салбар болоод байна. Жишээлбэл, Тавантолгойгоос Гашуун Сухайт хүртэл төмөр замыг 10 гаруй жил ярьж байгаа хэрнээ нэг ч км тависангүй. Үүнээс болж "Тавантолгой^-н нүүрсний борлуулалтын асуудал хүнд байдалд орсон. Үндсэндээ сорчлох маягаар олборлож, коксжих нүүрсийг экспортлож байна. Цаана нь бага калортой эрчим хүчний нүүрсийг ашиглаж, борлуулж чадахгүй өдийг хүрлээ. Хэрэв төмөр зам тавьчихсан байсан бол өнөөдөр чанартай нүүрснээс эхлээд, чанаргүй хүртэл нь борлуулж мөнгө олох боломж байсан. Гэтэл одоо чанаргүй нүүрснүүд байгальд хог болоод хэвтэж байна гэдэг дэндүү хамарсалтай. Тавантолгойн төмөр зам бол улс төрчдийн фракци, нам, эвслийн хоорондын зөрчлөөс болж зогссон. Мөн Тавантолгойн цахилгаан станцыг барьсангүй. Хэрэв цахилгаан станц барьсан бол тэр хог болоод хэвтэж байгаа нүүрсээр цахилгаан үйлдвэрлээд эргэлтэнд оруулах байлаа. Дэлхийн зах зээл дээр коксжих нүүрс 190 ам.долларт хүрч байхад Тавантолгойн коксжих нүүрсийг 30 ам.доллараар зарж байна. Энэ бол улс төрийн бодлогын алдаа. Мөн Урт нэртэй хууль батлаад байгаль орчноо хамгаалж чадаагүй. Тэр хэмжээгээр нинжа нар нэмэгдэж, нөхөн сэргээх эзэнгүй газар нэмэгдсэн. Нэг гишүүн гарч ирээд нэг хууль санаачлаад, батлуулчихдаг. Тухайлбал, Өсөн нэмэгдэх роялтийн тухай хууль баталсан. Энэ хуулиар 68 хувийн татвар авч эхэлсэн. Гэтэл энэ хууль хэрэгжиж эхэлснээр алтны үйлдвэрүүд дампуурч, олон компани хүнд байдалд орсон. Нөгөө талаар Монгол Улс маш их алтыг үнэгүй алдсан. Тухайлбал, 2006 онд Төвбанкинд 26 тонн алт тушаагдаж байсан бол 68 хувийн татвар авч эхэлснээр 2009 онд зургаан тонн болж буурсан. Яагаад гэвэл нинжа нарын олборлолт зогсоогүй, тэдний гаргасан 5-6 тонн алт Монголд шингээгүй юм. Өнгөрсөн жил алтны татварыг 2 хувь болгож бууруулахад Монголбанкинд тушаагдаж байгаа алтны хэмжээ 10 тонн хүрээд байна. Энэ мэтчилэн тооцоо судалгаагүй, амьдралд нийцэхгүй хууль эрх зүйн зохицуулалт маш их сөрөг нөлөө үзүүлдэг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ