Жүдочид АНУ-г зорилоо
АНУ-д энэ сарын 15, 16-ны өдрүүдэд болох IJF-ийн Гран-при тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүн тус улсыг зорилоо. Тамирчдыг шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулга удирдан явж байгаа юм.
Уг тэмцээнээс медаль хүртсэн бөхчүүдэд чансааны 300-180-120 оноо тус тус олгох аж. Энэхүү тэмцээнд манайэрэгтэй 10, эмэгтэй хоёр тамирчны бүрэлдэхүүнтэй баг оролцох аж. Майамигийн гран-при тэмцээнд 60 кг-д Г.Хэрлэн, 66 кг-д Б.Хишигбаяр, Б.Батгэрэл, 73 кг-д Х.Цагаанбаатар, 81 кг-д Г.Алтанбагана, Г.Түвшинжаргал, 90 кг-д Х.Цогтгэрэл, -100 кг-д Б.Тэмүүлэн, +100 кг-д Б.Сугаржаргал, Ө.Дүүрэнбаяр нар зодоглох бол эмэгтэйчүүдийн 52 кг-д А.Цолмон, 57 кг-д А.Батзул нар зодоглох юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ