Даатгалын компаниуд 19.6 тэрбум төгрөгийг гадаадын компаниудад төлжээ

Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар үндэсний даатгалын компаниуд нийт хураамжийнхаа 32.1 хувийг буюу 19.6 тэрбум төгрөгийг гадаадын давхар даатгалын компаниудад хураамж болгон төлжээ. Харин эргээд 1.3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр төлүүлсэн байна. Энэ нь уг хагасжилийн хугацаанд даатгалын компаниудаас даатгуулагчдад төлсөн нийт 15.9 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийн 8.3 хувь болж байна.

Даатгалын компаниуд хуулийн дагуу эрсдэлийнхээ зарим хэсгийг гадаадын давхар даатгалын компаниудад даатгуулж байна. Өөрийн хүчин чадлаас хэтэрсэн хариуцлага хүлээсэн тохиолдолд эрсдэлээ хуваалцах ийм тогтолцоо олон улсын даатгалын салбарт нийтлэг хэрэглэгддэг. Үүнийг Даатгалын тухай Монгол Улсын хуулиар “давхар даатгал” гэж томъёолжээ.

Манай компаниудын хийлгэсэн давхар даатгалыг зориулалтаар нь ангилбал, 61.3 хувийг ньхөрөнгийн даатгал, 14.0 хувьагаарын хөлөг, түүнийг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбоотой хариуцлагын даатгал,үлдэж байгаа 24.7 хувийг бусад хэлбэрийн даатгал эзэлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ