Волейболын УАШТ үргэлжилж байна
Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах волейболын тэмцээний хагас шигшээ буюу шөвгийн дөрвийн тоглолт өчигдөр Спортын төв ордонд боллоо. Эмэгтэйчүүдийн хагас шигшээд “MCS”, “Хилчин”, “Мөнхтийн” болон Нийслэлийн халамж үйлчилгээний ерөнхий газар багууд шалгараад байсан. Хэсгээ тэргүүлсэн “Хилчин” спорт хороо MCS-ийг 3:0, “Мөнхтийн” Нийслэлийн халамж үйлчилгээний ерөнхий газрыг 3:1-ийн харьцаагаар хожсоноор аваргын төлөө “Хилчин” спорт хороо, “Мөнхтийн” багууд шалгарлаа. Хүрэл медалийн төлөө “МСS”, “НХҮЕГ” багууд тоглох юм.
Эрэгтэйчүүдийн хувьд хагас шигшээд “Аврагч”, “Хүч” спорт хороод, Орхон аймгийн волейболын холбооны баг, мөн “Ланд Бриж” гэсэн багууд шалгарсан. Улмаар “Аврагч” БТСХ “Ланд Бриж” багийг 3:1-ийн харьцаагаар буулган авч аваргын төлөө тоглох эхний эрхийг авсан. Удаах тоглолтонд Орхон аймгийн волейболын холбоо ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны багийг 3:0-ийн харьцаагаар буулган авснаар шигшээд шалгарлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ