Төсвийн хөрөнгө болон концессоор хийгдэж байгаа ажлын мэдээллийг сонслоо

Монгол Улсын Засгийн газрын37 , 38- р тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын удирдлагын зөвлөлийнхурлаар“Төсвийн хөрөнгө оруулалтаарболон концессын гэрээ”-ээр хийгдэж байгаа ажлын талаар Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даpгаС. Баярбаатар мэдээлэл хийлээ.

2016 онд нийслэлд 240.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэхээр төлөвлөгдсөн.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр187 тэрбум,орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 18 тэрбум,замын төсвийн хөрөнгөөр 33 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөтэй байсан боловчЗасгийн газрын тогтоолын дагуу цаашид хэрэгжүүлэх ажил болонзогсоох ажлын жагсаалтыг гаргалаа.

Тухайлбал, Гэрхорооллын дахин төлөвлөлтийнинженерийншугам сүлжээ, авто замынзураг төсөл, угсралтын ажил, нийгмийн чиглэлтэй ажлуудыг нэрлэж байна. Концессынгэрээгээр нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийнхурал болон Тэргүүлэгчдийн тогтоолоор139 төсөл хэрэгжүүлж байна.

5 салбарт хуваан хэрэгжүүлж байгаа дээрхи төслүүдээс31 төсөл нь гэрээгээр хэрэгжсэн. 3 төсөл нь хэрэгжиж дууссан гэдгийг мэдээллээ.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил болон концессын гэрээгээр хэрэгжүүлж байгаа ажлуудтай газардээр нь очиж танилцан, цаашид үнэхээр хэрэгжүүлэх шаардлагатай төсөл болон боломжгүй төслүүдийн жагсаалтыг дахин нягталсны дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын ЗахирагчС.БатболдМонгол УлсынЗасгийн газрынтогтоолыгхэрэгжүүлж, Захирамж гаргах юм.

Мөн өнөөдрийнхурлаар“2016 онынийслэлийн төсвийн хүлээгдэж байгаа гүйцэтгэл”-ийгнийслэлийн Засаг даргын Тамгын газрынСанхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү мэдээлэл хийлээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ