Транзит тээврийн цуваа Улаанбаатарт ирлээ

Монгол-ОХУ-БНХАУ-ын хамтран хэрэгжүүлж буй транзит тээвэр замдаа гараад байна. Энэхүү тээврийн туршилт Монгол улсаар дамжин өнгөрч байгаа бөгөөд өнөөдөр Улаанбаатар хотноо ирлээ. Ийнхүү Монгол Улсад нээлтийн арга хэмжээгээ зохион байгуулах бол хаалтын арга хэмжээ 24-ний өдөр Улаан-Үд хотод болох юм байна.

Гурван талын хамтарсан логистикийн компани байгуулах уг транзит авто тээвэр нь цаг хугацааны хувьд төмөр замаас хоёр дахин богино хугацааг зарцуулах давуу талтай аж. Мөн эдийн засгийн хувьд 2020 он гэхэд Монгол улсад дангаараа 200 тэрбум төгрөгийн ашиг гарна гэж тооцоолжээ. Тээврийн цуваа бараг нэг километр үргэлжилж байгаа учир Монголд зарим бэрхшээлүүд гарч байгаа юм байна. Тиймээс замын асуудал болон хурдны зам барих эдийн засгийн үндэслэлийг судлах асуудлыг талууд хэлэлцэж, шийдвэрлэх юм.

Эхний туршилтын тээвэрт тус бүр гурав, нийт есөн машины цуваа явж байгаа бөгөөд манай улсаас "Монгол тээвэр нэгдэл" компани оролцож байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ