Дулаан хангамжийн ажлын хөрөнгийг шийдвэрлэлээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо,орон сууцны 7 дугаар хороолол орчим Б хэсэгчилсэн талбайн эхний ээлжийн дулаан хангамжийн ажлыг зохион байгуулах тухай” А/601 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны 2016 оны 6 дугаар хурлын “Үүрэг өгөх тухай” тэмдэглэлийн дагуу Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, орон сууцны 7 дугаар хороолол орчим Б хэсэгчилсэн талбайн эхний ээлжийн дулаан хангамжийн ажилд шаардлагатай 328 сая 488 мянган төгрөгийн төсөл арга хэмжээг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг Гэр хорооллын хөгжлийн газартдаалгав.
Батлагдсан хөрөнгийг нийслэлийн 2016 оны төсвийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлын хөрөнгөөс гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст үүрэг болголоо.
Хөрөнгө оруулалтын ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт тус тус даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ