ХААН банкны Гүйцэтгэх захирал асан Ж.Питер таалал төгсчээ

ХААН банкны Гүйцэтгэх захирал асан Ж.Питер Морроу 2016 оны наймдугаар сарын 04-ний өдөр АНУ-д таалал төгсчээ. Тэрээр хөдөлмөрийн гараагаа 1969-1971 онд АНУ-ын Экспорт-Импортын банкинд зээлийн эдийн засагчаар эхэлж, АНУ болон хөгжиж буй орнуудын арилжааны банкуудад удирдах албан тушаал хашиж байсан бөгөөд 2000 оноос хойш Монгол Улсын бизнесийн тэргүүлэгч байгууллагуудад Гүйцэтгэх захирал, зөвлөх, ТУЗ-ийн дарга, ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан юм.

Ж.Питер Морроу нь 2000-2011 онд ХААН Банкны (хуучнаар ХАА-н банк) Гүйцэтгэх захирлаар 10 гаруй жил тасралтгүй ажиллах хугацаандаа дампуурлын ирмэгт байсан банкыг Монголын өргөн уудам нутагт банк санхүүгийн үйлчилгээг найдвартай хүргэгч, нийгэм эдийн засагт томоохон хувь нэмэр оруулагч, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний хэмжээнд тэргүүлэгч арилжааны банк болтол нь амжилттай удирджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ