Хүүхдийн мөнгө, ипотекийн зээл, бусад асуудлаар үүрэг өглөө
Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг талаар Сангийн сайд болонМонголбанкны ерөнхийлөгчийнмэдээллийг хаалттай сонслоо. Түүнчлэн Ерөнхий сайд хэд хэдэн чиглэлээр холбогдох сайд нарт үүрэг өгсөн.
Хүүхдийн мөнгөний тухай:
-2016 оны улсын төсвөөр баталсан Хүүхдийн мөнгөний санхүүжилт дуусч, одоогоор олголт нь зогсоод байгаа. Иймд Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлж олгох санхүүжилтийнэх үүсвэрийгсудлах, 2016 оныулсын төсвийн тодотголын төсөлд суулгах, энэ талаар тодорхой санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыгСангийн сайдад даалгалаа.
Ипотекийн зээлийг иргэдэд хүртээмжтэйгээр үргэлжлүүлэх:
-Орон сууцны ипотекийн зээл тойрсон ойлгомжгүй байдлыг цэгцэлж, иргэдэд илүү хүртээмжтэй байдлаар үргэлжлүүлэх хувилбарыг судалж, танилцуулахыг Барилга хот байгуулалтын сайдад даалгалаа.
Татварын өртэй аж ахуйн нэгжүүдийн тухай:
-Татварын хяналт шалгалтаар акт тогтоогдсон аж ахуйн нэгжүүдийн төлбөрөө төлөх хугацааг сунгах, хувааж төлөх, төлбөрөө төлөх тодорхой хугацаа олгох, хэрвээ данс нь хаагдсан бол дансыг нь нээж үйл ажиллагаагаа явуулж торгууль төлбөрөө барагдуулах бололцоо олгохыг судалж шийдэхийгХуульзүй, дотоод хэргийн сайдад үүрэг болголоо.
Монгол Улсаас гарч байгаа мөнгөний урсгалыг хянах, эх үүсвэрийг шалгах:
-Мөн Монгол Улсаас гадагшаа гарч байгаа мөнгөний урсгалд тавихыг хяналтыг сайжруулах, гарсан мөнгөний эх үүсвэрийг судлах, шалгах, хэрвээ хууль үйлдэл бус байвал гаргасан мөнгийг улсад буцааж оруулж ирэх, эзэнд нь хуулийн хүрээнд хариуцлага тооцохыг Хуульзүй дотоод хэргийн сайдад үүрэг болгов.
Зээл бус хөрөнгө оруулалтыг татах:
-Мөн бүх сайд нарт хандаж, салбар бүртээ зээл тусламж гэхээсээ илүүтэй гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татаж ажиллахыг тэргүүлэх чиглэлээ болох, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн худалдан авалтыг дэмжих, төр хувийн хэвшлийн бүх худалдан авалт, үйлчилгээг зөвхөн монгол төгрөгөөр хийх, энэ чиглэлийг хууль тогтоомжийг биелэлтэд хатуу хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ