"Оюу толгой" ХХК-иас зарлаж буй ажлын байр
“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог. Тэгвэл “Оюу толгой” ХХК Гүний уурхайн төслийн хүрээнд захиргааны ажилтан авах нээлттэй ажлын байр зарлагджээ. Анкетыг энэ сарын 29-нийг хүртэл хүлээн авахаж.
Ажлын байр
Оюу толгойн гүнийн уурхайн төсөл-Төслийн үйлчилгээний хэлтсийн Оюу толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2), Улаанбаатар оффист ажиллах гурван (3)Захиргааны ажилтан ажлын байранд 2 жилийн хугацаатайгаар ажиллах ажилчид шалгаруулж авна.
Захиргааны ажилтны үндсэн зорилго нь Улаанбаатар болон Оюу толгой уурхайн талбарт байрлах гүний уурхайн төслийн багуудад захиргааны туслах үйлчилгээ үзүүлэхэд оршино. Энэхүү албан үүрэг нь ахлах админд шууд тайлагнаж ажиллах ба бизнесийн үйлчилгээний багийн гишүүд, гүний уурхайн төслийн багууд болон Оюу толгой компанийн бусад багууд, төслийн гэрээт компаниудтай ойр нягт ажиллана.
Үүрэг даалгавар
Захиргаа, бичиг хэргийн ажил гүйцэтгэнэ
Аяллын систем дээр профайл үүсгэх, өөрчлөх ажилчдын нислэг, аялалын захиалга хийх
Aжилчдын ажлын ширээ, компьютер хэрэгсэл, оффисийн хэрэглэлийг бэлтгэх
Ажлын үнэмлэх, нэрийн хуудас, ширээн дээрх нэрний пайз, оффисийн түлхүүрийг хариуцан ажиллах
Хурал болон бизнесийн дотоод үйл ажиллагааг зохион байгуулахад туслалцаа үзүүлэх
Багийн гишүүдийн сургалтын захиалга үүсгэх, зохицуулах
Шаардлагатай үед ярианы болон бичгийн орчуулга хийх
Ажилчдад ажлын хувцас хэрэгсэл захиалах
Унаа тээвэр захиалах, зохицуулах
Оффисийн засвар үйлчилгээний захиалга үүсгэх
Оффисийн үйл ажиллагааг үр дүнтэй бөгөөд аюулгүй явуулахад анхааран ажиллах
Бусад багууд, Оюу толгойн удирдах албан тушаалтнууд, болон гэрээт компаний ажилтнуудтай эерэг харилцаа холбоотой ажиллах
Бусад шаардлагатай ажлуудыг гүйцэтгэх
Тавигдах шаардлага
Англи хэл, Бизнесийн Удирдлага болон бусад холбогдох чиглэлээр мэргэжил эзэмшсэн
Англи, Монгол хэлний ярианы болон бичгийн маш сайн чадвартай байх
Excel, Word, Powerpoint гэх мэт Microsoft-ийн программууд дээр сайн ажиллах чадвартай байх
Цагийн менежментийн болон хэд хэдэн ажлыг зэрэг гүйцэтгэх чадвартай байх
Харилцааны өндөр чадвартай байх
Багаар болон ганцаарчлан ажиллах чадвартай байх
Ажлыг зохион байгуулах, төлөвлөх өндөр чадвартай байх
Шинэ зүйл сурч, шинэ мэдлэг олж авах хүсэл эрмэлзэлтэй байх
Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү:
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг бөглөн 3Х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг наасан байх (Ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг эндээс http://ot.mn/media/ot/content/careers/OT_Vacancy_Application_Form_Jun2015.pdfтатан авна уу).
Ажилд орохыг хүссэн өргөдөл, товч намтар (Англи, Монгол хэлээр)
Өргөдөл гаргагч нь материалаа доорх хаягаар илгээнэ үү:
Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар Утас: +(976) - 7010-3604
ЭСВЭЛ
Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Гандирс цамхаг-Говь сэндс 3-305
"Оюу толгой" ХХК-ийн салбар Утас: +(976) - 7010-3604
(д/д: 6048)
ЭСВЭЛ
Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв
“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил,
нийгмийн харилцааны хэлтсийн салбар Утас: + (976) - 7010-3604
(д/д: 5316)
ЭСВЭЛ
Өмнөговь аймаг, "Оюу толгой" уурхай
"Оюу толгой" ХХК-ийн Хүний нөөцийн хэлтэс
(Захиргааны байр) Утас: (976) - 7010-3604
(д/д: 3853)
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ