Жэк Ма маргааш илтгэл тавина
Монголд ирээд буй Хятадын тэрбумтан Жэк Ма хязгаарлагдмал тооны хүмүүст зориулжмаргааш 13:00 цагаас /2016.07.27/ лекц уншина.
Лекц англи хэл дээр явагдах бөгөөд зөвхөн урилгаар оролцох юм байна.
Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банкнаас уг ажлыг зохион байгуулж байгаа аж. Илтгэлд 300 орчим хүн оролцохоор урилгаа авч дууссан бөгөөд лекц "Sky resort"-д болно.
Жэк Магийн лекцийг сонирхож буй залуус Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банкны фэйсбүүк хуудсаар ШУУД үзэх боломжтой гэж зохион байгуулагчид мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ