Хөргөгчид хадгалах хэрэггүй бүтээгдэхүүнүүд

Хүмүүс эрт дээр цагаас цас, мөс хэрэглэн бүтээгдэхүүнийг хадгалж байсан ч, 20 дугаар зууны заагт бий болсон арилжааны зориулалттай хөргөгч нь байдлыг өөрчилсөн юм. Тийнхүү гэрийн хөргөгч хурдан мууддаг бүтээгдэхүүнийг шинээр нь байлгах боломжийг анх удаа олгосон билээ. Гэвч яваандаа хүмүүс хөргөгчид байх ёстой, эсэхээс үл хамааран бараг бүх бүтээгдэхүүнийг түүнд хадгалах болжээ. Зарим бүтээгдэхүүнийг хөргөгчид заавал хадгалах ёстой ч, заримыг нь тасалгааны температурт байлгах нь илүү дээр байдаг байна.
Гадил жимс
Хэрвээ та гадил жимсийг хөргөгчид хадгалдаг бол, түүний хальс нь түргэн харлаж, жимсний бүтэц өөрчлөгддөг байна. Хэрвээ тахэт болсон гадил жимс авсан бол, түүнийг боов, талх барьж, жигнэхэд хэрэглэх юмуу коктейльд нэмж хийж болно.
Талх
Талхыг хөргөгчид хадгалах нь түүнийг түргэн хатаадаг. Хүйтэн нь тасалгааны температурыг бодвол, талхыг түргэн хатуурахад нэрмээс болдог байна. Хэрвээ та талхыг удаан хадгалахыг хүсч байгаа бол, түүнийг талхны саванд хадгалах юмуу хөлдөөгчид хийх нь дээр. Консервант нь та талхыг аль хэр удаан хадгалж чадахыг тодорхойлно. Талхны хадгалах хугацаа нь хэдэн өдрөөс нэлээд хэдэн долоо хоног байдаг.
Цөцгийн тос
Хөлдөж хатуурсан зүсэм цөцгийн тосыг талханд түрхэх нь заримдаа хэцүү байдгийг бүгд мэднэ. Харин үнэндээ цөцгийн тосыггэрэл болон агаараас хамгаалсан тавиур дээр тосны саванд хадгалж болно. Цөцгийн тос нь голдуу өөхөн тосноос бүрддэг, тиймээс түүнийг хэдэн өдрөөр тасалгааны температурт байлгаж болно. Харин илүү удаан хугацаагаар хадгалах гэвэл, та түүнийг хөргөгчид яалт ч үгүй хадгалах хэрэгтэй болно.
Кофе
Нунтаг кофег хөргөгчид хадгалвал, амтаа алддаг. Чийг орохоос сэргийлэхийн тулд кофег хуурай, битүү саванд хадгалах нь илүү дээр. Хөлдөөгчид бас хадгалж болно, учир нь бага температурт үрийг нунтаглахад илүү сайхан амттай болдог юм.
Амтат гуа
Амтат гуаг хөргөгчид хадгалах хэрэггүй. Хүйтэн ньзөөлөн эдийг нь хөвсгөр үлбэгэр болгодог, тиймээс амтат гуа, шийгуаг тавиур дээр хадгалах нь илүү дээр. Харин амтат гуа юмуу шийгуаг зүсмэгцээ хөргөгчид гурваас тав хүртэл өдөр хадгалах хэрэгтэй.
Чинжүү
Зарим мэргэжилтэн чинжүүний хэрэглэх хугацааг уртасгахын тулд түүнийг хөргөгчид хадгалахыг зөвлөдөг хэдий ч, хөргөгчид чинжүү нь зөөлөрдөг байна. Гэхдээ чинжүүг цаасан уутанд тавиур дээр хадгалах нь илүү дээр. Хэрвээ та чинжүүг түргэн гүйцээн болгохыг хүсч байгаа бол, болсон улаан лоолийг цаасан уутанд хамт хийгээрэй.
Улаан лооль
Хөргөгчийн сэрүүн температур нь шүүслэг улаан лоолийг сэвсгэр, шингэн будаа маягийн болгодог. Хэрвээ зөөлөн болсон улаан лоолиос шингэн шүүрч байвал, муудаж эхлэж байгаа нь тэр.
Төмс
Төмсийг харанхуй, сэрүүн газарт хадгалах хэрэгтэй. Гэвч хөргөгч нь ингэхэд хэтэрхий хүйтэн юм. Бага температур нь байгалийн цардуулыг муутгаж, энэ нь найрлага, амтанд нөлөөлдөг. Төмсийг цаасан уутанд хадгалах нь илүү дээр.
Лийр, алим
Эдгээр жимсийг хөргөгчид хадгалж болно, гэхдээ хүйтэн агаар нь түүний шаржигнуур бүтцийг муутгадаг юм. Эдгээр жимсийг тавиур дээр тавь, гэвч хэрвээ та хүйтнээр нь идэхийг илүүд үздэг бол, түүнийг хөргөгчид хий.
Чавга, тоор, интоор
Ястай эдгээр жимсийг хөргөхгүй байх нь дээр. Эдгээрийг тавиур дээр хадгалж, боловсорч гүйцэхийн хэрээр, түүнийг идэж таашаал аваарай.
Сонгино, сармис
Хурц үнэртэй сонгино, сармисны үнэр бусад бүтээгдэхүүнд шингэж, яваандаа эдгээр бүтээгдэхүүнийг зөөлрүүлж болдог. Тиймээс цаасан уутанд хадгалаарай.
Зөгийн бал
Зөгийн бал нь хөргөгчид талстжидаг, тиймээс түүнийг нарны гэрлээс хол тасалгааны температурт хадгалах хэрэгтэй. Жем буюу чанамалыг хөргөгчид хадгалж болох ч, нээснийх нь дараа та эдгээрийг тасалгааны температурт байлгаж болно.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ