Орон сууцны хямдрал урамшуулалт өдөрлөг болж байна
“Орон сууцны хямдрал урамшуулалт өдөрлөг” өнөөдөр, маргааш "Мишээл" барилгын их дэлгүүрт байрлах “Орон сууцны бирж”-д болж байна. Эдгээр өдрүүдэд үнийн дүнгээс хамаарч метр квадрат нь 980 мянган төгрөгөөс эхлэн хямдарч байна. Мөн компаниас 20 хүртэлх хувийн зээлийг гаргуулах, 500-10 сая хүртэлх үнийн дүнгийн хөнгөлөлт, иж бүрэн тавилга, гараж гэх мэт олон олон урамшуулалт үйлчилгээ үйлчлүүлэгчдээ хүлээж байна.
Улаанбаатарт байршилтай 200 гаруй шинэ орон сууц болон хоёрдогч зах зээлийн байруудаас сонголтоо хийх боломжийг иргэдэд олгож байгаа юм байна.
Хөтөлбөр:
- Онцгой хямдрал, урамшуулалтай орон сууцны төслүүдийн мэдээлэл, танилцуулга
- Банк, санхүүгийн мэргэжилтнүүд орон сууцны зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар зөвлөгөө
- Мэргэшсэн даатгалын компанийн ажилтнууд орон сууц ба түүнтэй холбоотой даатгалын асуудлаар зөвлөмж
- Орон сууц худалдах болон худалдан авахад шаардлагатай зөвлөгөө өгөх үйл ажиллагаа багтана.
Ипотек зээлтэй холбоотой асуудал, бэрхшээл, бусад холбогдох зөвлөгөө мэдээллийг ч өгч байна. Ийнхүү Банк, Даатгал, Монголын Ипотекийн Корпораци, Орон сууцны биржийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой хямдралт урамшуулалт өдөрлөг хоёр өдөр үргэлжилнэ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ