80 гаруй ААН-д 20.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гарчээ

Өнөөдрийн байдлаар тариаланчдад олгох хөнгөлөлттэй зээлийг 80 гаруй аж ахуйн нэгжид 20.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гараад байгаа талаар Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд мэдээллээ.

УИХ, Засгийн газрын шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, 2016 оны тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлэх зорилгоорэхний ээлжинд хоёр жилийн хугацаатай,жилийн 12.5 хувийн хүүтэй25.0 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг Хөгжлийн банкаар шийдвэрлүүлсэн.

Үүнийг ХААН, Голомт, Худалдаа хөгжил, Төрийн банкуудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж дамжуулан зээлдүүлэх ажлыг хэрэгжүүлж байна.

Түүнчлэн Тариалан эрхлэлтийг дэмжих сангаардамжуулан 345 аж ахуйн нэгж, иргэнд 12.1 мянган тонн улаанбуудайн үр, 814 аж ахуйн нэгж, иргэнд онцгой албан татваргүй үнээр 4.1 мянган тонншатахуун, 288 аж ахуйн нэгж, иргэнд233.3 тонн ургамал хамгааллын бодис, 378 аж ахуйн нэгж иргэнд 7.8 мянган тонн эрдэс бордоог тус тус 10-50 хувийн урьдчилгаа төлбөртэйгээр зээлээр олгоод байна.

Энэ бүх дэмжлэгийн үр дүнд урьдчилсан байдлаар 362.4 мянган га-д үр тариа, үүнээс 340.7 мянган га-д улаанбуудай,

  • 12.4 мянган га-д төмс,
  • 6.2 мянган га-д хүнсний ногоо,
  • 13.5 мянган га-д малын тэжээлийн таримал,
  • 50.2 мянган га-д тосны ургамал, нийтдээ 445.0 мянган га-д тариалалт хийгээд байгаа бөгөөд үр тарианы тариалалт 112.2 хувьтай, төмс, хүнсний ногооны тариалалт 92.3 хувьтай байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ