Иргэд банкинд ачаалал үүсгэж байна

Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу иргэд өнөөдрөөс эхлэн 1072 ширхэг хувьцааныхаа 30 хувь буюу 323 ширхэгийг худалдах боломжтой болж байна. Хувьцааг Засгийн газраас 300 мянган төгрөгөөр худалдан авч байгаа юм. Энэхүү үйл ажиллагаа нь байнга үргэлжлэх боловч хувьцаагаа бэлэн мөнгө болгох гэсэн иргэд өглөөний 06:00 цагаас эхлэн дугаарлаж, банкуудад ачаалал үүсгэж байна.

Улсын хэмжээнд хувьцаагаа худалдах эрхтэй 1.657.000 иргэн байгаа бөгөөд үүнд хувьцаагаа худалдсан иргэдээс бусад нь бүгд худалдах хүсэлтээ гаргах эрх нь нээлттэй байгаа юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ