Эмээлтийн паркт 24 сая евро олгохоор болжээ

“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК нь “Аж үйлдвэрийн паркууд” сэдэвт форумыг Аж үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Европын сэргээн босголтын банк хамтран зохион байгуулав.

Форумын үеэр Эмээлтийн хөнгөн үйлдвэрлэл технологийн парк, Налайхдүүргийн барилгын материал үйлдвэрлэл технологийн парк, Налайх дүүргийн барилгын материалын худалдааны төв, Улаанбаатар хотын зүүн талд ачаа тээврийн нэгдсэн ложистик төв байгуулах төсөл, Эко парк зэрэг төслүүдийг хэрхэн хэрэгжүүлэх талаар танилцуулж, Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн ложистик төв, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран ажиллах тухай “Cанамж бичиг”-үүдэд гарын үсэг зурав. Мөн Европын Сэргээн Босголтын банк аж үйлдвэрийн паркуудын талаар дэлхийн туршлагаас танилцуулж Эмээлтийн үйлдвэр технологийн паркийн цэвэрлэх байгууламжид 24 сая еврогийн зээл олгохоо мэдэгдэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ