Туялзуур сэлэмчид Хятадыг зорилоо
Туялзуур сэлэмний 2013 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын3-9-ний өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотноо болох гэж байна. Энэ тэмцээнд оролцох Г.Алтангэрэлээр ахлуулсан Монголын баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо.
Тэмцээнд эрэгтэйчүүдийн хүнд сэлэмний төрөлд Б.Баттөмөр, Б.Батхүү, Б.Батхүлэг, Ц.Жигжидсүрэн, хөнгөн сэлэмний төрөлд Э.Дөлгөөн, эмэгтэйчүүдийн хүнд сэлэмний төрөлд Э.Орхон, Б.Гэрэлмаа, хөнгөн сэлэмний төрөлд Б.Цолмон нар тус тус оролцох юм байна.
Багийн ерөнхий дасгалжуулагчаар Д.Ганбаатар ажиллах аж. Харин нислэгийн ивээн тэтгэгчээр “Хүннү Айр” компани ажиллаж байгаа ажээ.
Монголд туялзуур сэлэмний спорт 2009 онд хөгжиж эхэлснээс хойш дөрөв дэх удаагаа тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй нь энэ бөгөөд өмнө нь 2009 онд Катарын Дохад нэг тамирчин, БНСУ-ын Сөүлд гурван тамирчин, Японы Вакаяамад болсон тэмцээнд долоон тамирчинамжилттай оролцож байсан юм.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ