Арслан цолтой бөх 9 давбал аварга цол олгоно

Засгийн газрын өчигдрийн ээлжит бус хуралдаанаар УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийн санаачлан боловсруулсан “Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, зарим саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.

Энэ хуулийн төсөлд улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд арслан цолтой бөх 9 давбал үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд аварга цол, улмаар 10 давж түрүүлбэл улсын аварга цол олгох, түүнчлэн улсын баяр наадамд 8 давж 3 удаа үзүүрлэсэн бөхөд арслан, арслан цолтой бөх 2 удаа 8 давж үзүүрлэсэн бол аварга цол олгохоор заажээ. Харин 2003 оноос хойш бий болсон улсын далай аварга цолыг олгодоггүй болгохоор хуульчлахаар тусгасан байна. Хуулийн төсөл батлагдсанаар үндэсний бөхийн цол чимгийн агуулга сайжирч, бөхчүүдийн өрсөлдөөн, барилдааны чанарт өөрчлөлт гарна гэж хууль санаачлагч үзжээ.

Одоо улсын баяр наадамд 1024 бөх барилдаж, арслан цолтой бөх 9 давсан болон түрүүлсэн тохиолдолд ямар цол олгох зохицуулалтгүй байгаа бол олон удаа үзүүрлэсэн бөхөд аварга цол олгох нь үндэсний бөхийн түүхэнд хадгалагдаж ирсэн уламжлал юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин